Шууд Chart

Олимпийн тамирчид батламжаа гардав

2016-09-06 15:10:58

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болсон зуны XXXI наадмын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа, хүрэл медальт Д.Отгондалай нарт олимпийн медальтны энгэрийн тэмдэг болон батламжийг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин гардууллаа.  

Энэхүү энгэрийн тэмдэг нь  тамирчныг олимпийн медальтан гэдгийг дэлхийн хэмжээнд гэрчлэх ажээ.

Мөн олимпийн наадмын усан сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Дөлгөөн, Б.Есүй, байт харвааны төрөлд оролцсон ОУХМ Ж.Гантөгс нарт зуны XXXI дахь наадамд оролцсоныг гэрчлэх батламж гардуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн тамирчид батламжаа гардав   
Үзсэн: 784 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй