Шууд Chart

Г.Угалзцэцэг, Г.Гансаруул нар Ази тивийн аварга болов

2016-09-07 11:49:55

Бодибилдинг, фитнессийн 50 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Монголын баг долоон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд өнгөрсөн жил дэлхийн аварга болсон Г.Угалзцэцэг, ДАШТ-ий хүрэл медальт Г.Гансаруул нар ангилалдаа түрүүлж, Ази тивийн аварга болсон байна.

Эмэгтэй, атлетик ангилал:

  • 160 см (+1kg) - Г.Гансаруул алтан медаль,
  • 160 см (+2kg) - Г.Угалзцэцэг алтан медаль,

Эрэгтэй, атлетик ангилал: 

  • 165 см (+2kg) - Д.Энх-Эрдэнэ мөнгөн медаль,
  • 170 см (+3kg) - Г.Жамц шагналт 4-р байр,
  • 170 см (+3kg) - Т.Чахар шагналт 5-р байр,
  • 170 см (+4kg) - Г.Цэнгэл 8-р байр,

Эрэгтэй, спорт ангилал:

  • 170 см - Н.Түвшинбаяр хүрэл медаль тус тус хүртлээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Угалзцэцэг, Г.Гансаруул нар Ази тивийн аварга болов   
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй