Шууд Chart

Тулаанчид ганзага дүүрэн байна

2016-09-07 16:57:37

Азийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн бүтэн контакттай тэмцээн БНСУ-ын Бусан хотод энэ сарын 3-5-нд боллоо. Энэхүү тэмцээнийг WKO Шинкиокушинкай Дэлхийн Шинкиокушинкай байгууллагаас зохион байгуулсан. Харин манай улсын хувьд дээрх байгууллагын гишүүн орон болохоор ийнхүү оролцсон байна.

Дээрх тэмцээнд Азийн 18 орноос жин тус бүр хоёр тамирчин урилгаар оролцжээ. Гэхдээ нэг жинд 32 тамирчин өрсөлдсөн нь нэлээн өрсөлдөөнтэй болов. Манай улсын тамирчдын хувьд 65 кг жинд А.Энх-Очсүх, Ө.Энхбаяр, -75 кг жинд М.Батжаргал, -85 кг жинд Т.Баярхүү нар оролцлоо.

Тэднээс Т.Баярхүү шилдэг дайчин тамирчнаар шалгарсан бол нөгөө гурав нь шигшээ наймд шалгарсан байна.

 Сонирхуулахад, Шинкиокушинкай каратэ нь 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт багтжээ.

Түүнчлэн Японы нийслэл Токио хотод өнгөрсөн наймдугаар сарын 25-26-нд “Дрим кап-2016” тэмцээн болоход манайхаас Э.Буянбат, М.Батжаргал, Ө.Саруул-Од, Ц.Ганбат, Р.Долгион нар оролцож, Э.Буянбат бүх Японы аварга болов. Ингэснээр тэрбээр Монгол Улсаасаа ийм өндөр амжилт үзүүлсэн анхны тамирчнаар нэрлэгдлээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тулаанчид ганзага дүүрэн байна  
Үзсэн: 2633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.41.xxx] 2016-10-27 22:53
Осу
Зочин [202.9.40.xxx] 2016-09-10 22:00
osu
WKO Mongolia Shinkyokushinkai [202.9.44.xxx] 2016-09-08 13:18
Энэ жил шинэлэг сургалт, менжмент авч явуулсны үр дүнд Монголын Шинкиокушинкайчид оролцсон олон улсын тэмцээн бүхэндээ ганзага дүүрэн олз омог ихтэй байлаа.Монгол оронд каратэ хөгжсөн 28 жилийн хугацаанд ийм өдөр амжилтуудыг гаргаж байгаагүй юм.Зөвхөн сүүлийн олон улсын 3 уралдаан тэмцээнд 42 тамирчид,дасгалжуулагчид хамрагдан оролцлоо.Нэг зорилгын төлөө нэг гэр бүлд нэгдэж чадлаа.Цаашдын өндөр амжилт хүсье.ОСУ.

Бидэнтэй нэгдээрэй