Шууд Chart

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

2016-09-07 17:28:00

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг УИХ-д өргөн барих шийдвэр гаргасан. Түүнчлэн дараах асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, БСШУСЯ-наас бусад есөн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчийг томилов

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа. Тус нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг Монгол Улс эзэмшдэг бөгөөд Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам  ажиллаж байсан юм. Монголын талын 50 хувийн хувьцаа бүхлээрээ нэгдмэл, салбарын яамандаа байх нь зөв гэж Засгийн газар үзлээ. 

Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн  ойг тэмдэглэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Мөн хуралдаанаар “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”-ыг баталлаа. Журамд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавих шаардлага, түүний эрх, үүрэг, хариуцлагыг тусгасан байна. 


Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа  
Үзсэн: 1383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй