
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарал хандуулж, цаашид олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ. “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав.
“Лийбхэрр” компани дэлхийн 50 улсад 130 гаруй салбар компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна “Лийбхэрр” компани Монгол Улсад 2002 оноос уул уурхай, барилгын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхеррийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 880 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.