Шууд Chart

Боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн хангагдаж байна

2016-09-13 09:10:08

Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газраас сургууль, цэцэрлэгүүд хүйтний улиралд хэрхэн бэлдэж буй талаар мэдээллээ.

Тодруулбал, улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 дүгээр сургуулийн барилгын дээврийг засварлаж улсын комисс хүлээн авсан байна. Дархан сумын 12 дугаар цэцэрлэг 29 сая төгрөгийн ялтсан бойлер шинээр тавих, 23 дугаар цэцэрлэг улсын төсвийн 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шугамаа засварлах, 7 дугаар цэцэрлэг гал тогооны өргөтгөл, цахилгааны монтаж, агааржуулалт зэргээ улсын төсвийн 35 сая төгрөгөөр тус тус засварласан зэргийг дурдаж болно. Үүнээс гадна Жигүүр цогцолбор сургуулийн дэргэдэх 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын суурийн ажил дууссан бөгөөд нийт ажлын гүйцэтгэл 45 хувьтай байна.

2016 оны Улсын төсөвт санхүүжилт нь батлагдаагүй боловч өвөлжилт хүндрэлтэй сургууль, цэцэрлэгийн санхүүгийн асуудлыг аймгийн удирдлагууд БСШУСЯ-ны холбогдох хүмүүстэй хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн бохир усны шугамын засвар, 1 дүгээр сургуулийн гадна цэвэр усны шугамын засвар, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн дээврийн засварын санхүүжилтийг БСШУСЯ-ны 104 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ойрын хугацаанд засварлахаар болоод байгаа ажээ. Дээрх мэдээллээс үзэхэд аймгийн боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн явагдаж байна.


Боловсролын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл хэвийн хангагдаж байна  
Үзсэн: 503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй