Шууд Chart

Хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг боллоо

2016-09-14 15:22:50

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОУХБ хамтран “Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлж Зохистой хөдөлмөрийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр “ОУХБ-аас 2005, 2009 онд хийсэн Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тойм”, “Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоо: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Хөдөлмөрийн хяналтын өнөөгийн чиг хандлага, бэрхшээл”, “Конвенцид нэгдэн орох боломжийн тухай”, “Цаашид хэрэгжүүлэх арга зам: Хяналтын хууль батлах, ОУХБ-ын конвенцид нэгдэн орохтой холбоотой авах арга хэмжээ”, “МХЕГ, ОУХБ хамтран Монгол Улсад хөдөлмөрийн хяналтыг сайжруулахад авах арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн ОУ-ын хөдөлмөрийн хэм хэмжээ, ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтийн тогтолцоо, ОУХБ-ын 81, 129 дүгээр конвенцид Монгол Улс нэгдэн орох боломжийн дүн шинжилгээний талаар танилцууллаа.

 Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МХЕГ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ, 81, 129 дүгээр конвенцийг батлах ажлын хэсгийн төлөөлөл оролцов.


Хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй