Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Баруун-Урт сумын малын бага эмч Моононгийн Бишхүү Монгол улсын гавьяат малын эмч цол хүртлээ.
Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 90 жилийн ойгоор Гавъяат болсон ахмад эмч Бишхүү нь 1967 онд Дорнод аймгийн ХАА-н техникумыг малын бага эмч мэргэжлээр төгсөж, 45 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.
Ажиллах хугацаандаа лабораторид ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор оновчтой санал, шинэ санаачилга гаргаж, түүнийгээ лабораторийн цех тасгуудад нэвтрүүлсэн байна.
Түүнчлэн зарим халдваргүй гинекологийн өвчнүүдийг эмчлэх уусмал санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь шинэ бүтээл,
оновчтой саналын гэрчилгээ авч тэргүүн туршлагын жагсаалтад орж одоог хүртэл МАА-н үйлдвэрлэлд өргөн ашиглаж байгаа аж.
| Гавьяат малын эмч цолтон нэгээр нэмэгдлээ | ||
| Үзсэн: 1928 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.