
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар батлагдсан хөтөлбөрийн дагуу автобустай сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Эрдэнэбулган” ХХК-ийн “Бөмбөгөр 1”, “Анко” ХХК-ийн “Нарантуул 2” худалдааны төвийн 120 гаруй лангуу түрээслэгчид хамрагдсан байна.
Сургалтаар худалдаа үйлчилгээ, ургамал хорио цээр, мал эмнэлгийн чиглэлээр мөрдөгдөх хууль, дүрэм журам, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл болон бүтээгдэхүүний буцаалт, татан авалтын бүртгэл хөтлөх аргачлал, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, түүнд тавигдах шаардлагууд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын горим, бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлагын талаар гүнзгийрүүлсэн ойлголтуудыг өглөө. Сургалтад оролцсон худалдаа эрхлэгчдэд гарын авлага зөвлөмж тараан ажиллав.
Автобустай сургалт зохион байгууллаа | ||
Үзсэн: 1371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.