
Багануур дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал, эцэг эхийн зөвлөлийн гишүүд, тогооч нарыг хамруулан ""Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт, эцэг эхийн оролцоо, хоолны хордлого, хордлогот халдвараас сэргийлье" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад 13 аж ахуйн нэгжийн 32 хүнийг хамруулан улсын байцаагчдын бэлтгэсэн "Хоолны хордлого, хордлогот халдварын тухай, хүнсний бүтээгдэхүүнээс дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай", "Хоол хүнсний чанар аюулгүй байдалд тавих дотоодын хяналт" сэдвээр мэдээлэл өгч, гарын авлага, зөвлөмжийг өгч, харилцан ярилцжээ.
Багануур дүүргийнхэн "Үдийн цай" хөтөлбөрийн талаар сургалт зохион байгуулжээ | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.