Шууд Chart

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

2016-09-24 11:54:27

Үндэсний Статистикийн газрыг улсын бүртгэлээс салган оюуны өмчийн газартай нэгтгэж, “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” байгуулагдсан. Тэгвэл өнөөдөр газрын дарга нарын анхдугаар хуралдаан болж, хэлэлцсэн гол асуудлынх нь нэг удахгүй болох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил байлаа. Мөн хэрэгжүүлэх хөтөлбөрүүдээ хэлэлцлээ.

“Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар”-ынхан  өнөөдрийн байдлаар орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг ид хангаж, шилжилт хөдөлгөөнийг зогсоон сонгуульд санал өгөх иргэдийн тоог гаргаж байна. Маргааш гэхэд хэсгийн хороо бүрт санал өгөх сонгогчдын тоо гарах бол хурууны хээгээр таних төхөөрөмжүүдийг бэлэн болгох ажил цааш үргэлжилнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй