Шууд Chart

Азийн элсний V наадам өнөөдөр эхэллээ

2016-09-24 13:12:03

Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан хотноо өнөөдөр эхэллээ. Тус наадам аравдугаар сарын 3 хүртэл спортын 21 төрлөөр зохиогдох бөгөөд Монголын багийн туг өргөх ёслол боллоо. 

Тус наадам нь спортын 21 төрлөөр зохиогдох бөгөөд Монголын баг дараах төрлүүдэд өрсөлдөнө.  

  • Жиүжицү 
  • Самбо
  • Кураш
  • Бодибилдинг
  • Петанк
  • Волейбол
  • Сагсанбөмбөг 3х3 

Азийн элсний наадмын төрлүүд:

  • Усанд сэлэлт - марафон
  • Элсний хөл бөмбөг
  • Элсний волейбол
  • Элсний гандбол
  • Сагсан бөмбөг 3х3
  • Элсний бөх
  • Самбо
  • Жиү Жицү
  • Кураш
  • Мутай бокс
  • Үндэсний бие хамгаалах урлаг
  • Элсний петанк
  • Модон бөмбөг
  • Хөнгөн атлетик
  • Бодибилдинг
Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн элсний V наадам өнөөдөр эхэллээ  
Үзсэн: 1009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй