Шууд Chart

Сирийн энхийн хэлэлцээг 11-р сарын 23-нд эхлүүлэхээр товлов

2013-10-21 10:05:00

Арабын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Набил Элабари Сирийн иргэний дайныг зогсоох зорилготой энхийн хэлэлцээг ирэх 11-р сарын 23-нд эхлүүлэхээр товлосон гэж Египетийн Каирт болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ. Гэхдээ НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Лахдар Брахими ямар нэг албан ёсны тов гараагүй гэж мэдэгдсэн байна.

Сири улсад 2 жил 6 сар гаруй үргэлжилсэн зөрчил мөргөлдөөний уршгаар 100.000 гаруй хүн амь үрэгдсэн гэж НҮБ мэдээлсэн. Олон улсын хамтын нийгэмлэг энэ дайныг зогсоох тал дээр өнөөг хүртэл дорвитой алхам хийгээгүй байгаа ч өнгөрсөн сард Сирийн химийн зэвсгийг устгалд оруулахаар санал нэгдсэн юм.

Женевт болох энхийн хэлэлцээнд Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын холбоотон Ираныг оролцуулах уу үгүй юу гэдэг асуудал маргаантай байгаа ажээ. Тегераны зүгээс Сирид шилжилтийн засгийн газар байгуулахыг зөвшөөрнө гэж ил тод мэдэгдвэл хэлэлцээнд оролцохыг зөвшөөрнө гэсэн байр суурийг АНУ –ын эрх баригчид илэрхийлсэн байна. Энэ нь Ассад огцрох ёстой гэсэн үг юм. Гэхдээ олон улс Ассадыг огцруулах шаардлага тавибал хүлээж авахгүй гэдгээ Сирийн засгийн газар мэдэгджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Сирийн энхийн хэлэлцээг 11-р сарын 23-нд эхлүүлэхээр товлов  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй