Монголын залуучуудын холбооны удирдлагууд өнөөдөр загвар өмсөгч Э.Энхболдыг хүлээн авч, “Тэргүүний залуу” цол тэмдгээр шагналаа. Тэрбээр энэ сарын 8-12-ны хооронд Хонгконгт болсон “International Fashion Super Model” тэмцээний эрэгтэй моделийн төрөлд шилдгийн шилдгээр шалгаран “Гранпри” шагналын эзэн болсон юм. Түүний энэхүү амжилтыг үнэлэн МЗХ өнөөдөр ийнхүү шагнасан байна.
Загвар өмсөгч Э.Энхболд энэхүү тэмцээний үр дүнд гадны уран бүтээлчдийн анхааралд өртөж, 2-3 киноны санал хүлээж авчээ. Түүний хувьд өнгөрөгч 24-ний өдөр нээлтээ хийсэн "Галзуу зугаалга" кинонд анхныхаа дүрийг бүтээгээд байгаа юм.
Шагнал гардуулах үеэр МЗХ-ны дэд Ерөнхийлөгч Ө.Шинэхүү Монголын шинэ үеийн залуусын нүүр царай болж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд гаргасанд баяр хүргээд “Энэ жил Монголын залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ой, Монголын залуучуудын холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Иймд салбар бүрийн тэргүүлэгч, салбартаа манлайлж амжилт гаргасан залуусыг хүлээн авч, тэдний амжилтыг үнэлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм.
Харин загвар өмсөгч Э.Энхболдын хувьд “Хүн сайхан мөрөөдөлтэй байж, мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй хөдөлмөрлөдөг, тэмүүлдэг байгаарай” гэж залуустаа захилаа.
Загвар өмсөгч Э.Энхболдыг "Тэргүүний залуу" тэмдгээр шагналаа | ||
Үзсэн: 4300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.