Шууд Chart

Ипотекийн зээлд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 ам.метр кв болгож нэмлээ

2016-09-29 08:00:00

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Ипотекийн зээлээр орон сууц худалдан авахыг зохицуулсан Засгийн газрын тогтоолд зарим өөрчлөлт орууллаа. Ипотекийн зээлээр худалдан авах орон сууцны талбайн дээд хязгаар өмнө нь 80 ам.метр кв байсныг  өөрчилж дээд хязгаарыг 100 ам.метр кв, зээлийн хүүг найман хувь байхаар тогтоов.

Түүнчлэн 100 ам.метр кв-аас илүү талбайтай орон сууцыг  ипотекийн зээлд хамруулах боломжтой. Зээлдэгч 100 ам.метр кв-аас илүү талбай бүхий орон сууц худалдан авбал урьдчилгаа 30 хувь дээрээ тогтоосон хязгаараас давсан талбайнхаа төлбөрийг бүрэн төлж ипотекийн зээлд хамрагдах юм.

Жишээлбэл 140 ам.метр кв бүхий орон сууц худалдаж авах бол 100 ам.метр кв талбайн төлбөрөө  ипотекийн 8 хувийн зээлд хамруулж, илүү гарсан 40 ам.метр кв талбайн төлбөрөө бүрэн төлнө. Тогтоолд оруулсан энэхүү  өөрчлөлтийг хэрэгжүүлэх, шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.


Ипотекийн зээлд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 ам.метр кв болгож нэмлээ  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй