Шууд Chart

Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллалаа

2016-10-03 14:18:48

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллалаа. Тэдний хувьд Засгийн газрын 100 хоногийг угтаж хөдөө, орон нутгийн иргэдтэй уулзалт хийж буй нь энэ юм. Энэ удаад Хэнтий, Сүхбаатар аймгийн төвүүдэд болон Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумын иргэдтэй уулзалт зохион байгуулжээ. Засгийн газрын гишүүд улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулга хийж, цаашид үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна. Шинэ Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө батлуулж, хямралыг даван туулах бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

"Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед хямралаас гарахын тулд ард иргэдээ эрүүл хүнсээр хангах, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгох, ажилтай орлоготой болгох, эдийн засгийг солонгоруулах шат дараалсан арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй юм. Улс орны хөгжлийн тулгын гурван чулуу болох хүнс, эрчим хүч, шатахууныг дотооддоо үйлдвэрлэдэг, улмаар экспортолдог болохыг зорьж ажиллаж байна" гэж Шадар сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ онцолжээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймагт Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж,  Мөн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 338 дугаар ангиар орж танилцсан байна. Ингээд энэ удаад ажлын хэсгийнхэн Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан сумдын иргэдтэй уулзалт хийж, санал бодлын сонссоноор өндөрлөсөн байна. Уулзалтанд оролцогчдоос ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эсэх талаар тодруулахад, "Үргэлжлүүлэх эх үүсвэрийг судалж байна. Салбарын яам уг зээлийг цаашид олгох бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Дахин олгож эхэлнэ" гэсэн хариултыг өгчээ.


Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллалаа  
Үзсэн: 1949 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Oюундарь [27.123.214.xxx] 2016-12-01 22:30
Бид хийнэ идэхгүй олсон бүхнээ эх орон ард түмэндээ гээд тангараг өргөөч ард түмэн баярлах бно
Oюундарь [27.123.214.xxx] 2016-12-01 22:25
Хүрэлсүх сайддаа баяр хүргэe их хурал засгийн газрын гишүүдээ нэг нэгнээсээ суралцах хэрэгтэй яг Хүрэлсүх шиг байлдаа одоо ажлаа хий ард түмэн ядарч бна битгий ид өөрсдийнхөө төлөө биш эх орон ард түмниыхээ төлөө
Оюундарь [27.123.214.xxx] 2016-11-27 20:19
Танд баяр хүргий өвсний асуудал ямар зөв шийдвээ
Оюун [27.123.214.xxx] 2016-11-27 20:16
Маш сайн бна аа засгийн газарын сайдуудаа их хурлын гишүүдээ та нар хүрэлсүх шиг баыгаач та нар хийхийн төлөө байгаач битгий идээ одоо болсон байхгүй ч гэсэн битгий ид уу хий хийх л ёстой чадахгүй бол өөрсдөө огцор тэгэх үү
Оюун [27.123.214.xxx] 2016-11-27 20:16
Маш сайн бна аа засгийн газарын сайдуудаа их хурлын гишүүдээ та нар хүрэлсүх шиг баыгаач та нар хийхийн төлөө байгаач битгий идээ одоо болсон байхгүй ч гэсэн битгий ид уу хий хийх л ёстой чадахгүй бол өөрсдөө огцор тэгэх үү

Бидэнтэй нэгдээрэй