
Булган аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уран нугаралтыг хөгжүүлэх арга хэмжээний нээлт болжээ. Нээлтэд аймгийн удирдлагууд оролцож, уран нугаралтаар хичээллэх гэж байгаа бяцхан хүүхдүүдэд баяр хүргэж амжилт хүсчээ.
Булган сумын Соёлын төвийн дэргэд уран нугаралтын хичээл орох бөгөөд эхний ээлжинд сунгалтын дасгалыг энэ оныг дуустал циркчин Л.Төмөрбаатар заах юм байна. Шинэ оны эхнээс уран нугаралтын мэргэжлийн багш нугаралтын үндсэн техникийн хичээлийг орж эхэлнэ гэж Соёлын төвийн удирдлагууд мэдээллээ.
Уран нугаралтын хичээл орно | ||
Үзсэн: 2642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.