Шууд Chart

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилна

2016-10-08 06:30:53

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон ирэх жилүүдэд баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирно.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана. Мөн “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох юм.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчилна  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Hmmmm [166.216.165.xxx] 2016-10-08 09:18
Tom huntei uulzana, yaanaa Baagii tsaad huniihee bichij ogsniig sandralgul Saihan unshchih. Sanaagaaraa demii BUU buraarai guieeeee! Chi yuuch medehgui Hooson tolgoitoi shuu oibuu Baagii . Hurelbaatar said chamd Saihan orchuulana daa bidooroi Baagii. Za amjilt!!!!

Бидэнтэй нэгдээрэй