Шууд Chart

Эрүүл мэндийн салбарынхан сургалтад хамрагдав

2016-10-12 16:05:02

Засгийн газрын 100 хоногийн арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангуулах нь” сэдэвт сургалт зохион байгуулав.

Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо.

IMG 3831 1200x800

Энэ үеэр “Нийгмийн даатгалын тогтолцоо, шинэчлэл”, “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын байрны хөдөлмөр, нөхцөлийн талаар”, “Хөдөлмөрийн харилцаа, тушаал шийдвэр гаргахад анхаарах асуудал”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зардлыг төлөвлөх арга, “Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлууд”, “Төсөв, өр авлагын талаар анхаарах асуудал” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөгөө өгөв.

IMG 3841 1200x800

Арга хэмжээний зорилго нь эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн баталгааг хангах, Хөдөлмөр хамгааллын хууль тогтоомжийг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, нэгдсэн мэдээлэлтэй болгоход чиглэжээ. 


Эрүүл мэндийн салбарынхан сургалтад хамрагдав  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй