
“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт торгоны замын олон улсын бага хурлыг угтаж зохион байгуулагдсан “Монголын нүүдлийн аялал жуулчлал” гэрэл зургийн үзэсгэлэнг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран энэ сарын 11-15-нд Уран зургийн галлерейд нээх гэж байна.
Тус үзэсгэлэнд тур оператор байгууллагуудын хөтөч, менежер, аялагчдын буулгасан 200 гаруй зураг ирснээс Монголын нүүдлийн ахуй соёлыг илэрхийлсэн, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон танилцуулж байгаа болон жуулчин гар бие оролцож байгаа зургаасаа түүвэрлэн 30 бүтээлийг дэлгэх юм байна.
Монголын нүүдлийн уламжлалт ахуй соёлын үнэт зүйлсийг аялал жуулчлалын дэмжлэгтэйгээр хадгалан үлдээх, сурталчлан таниулах зорилгоор хийгдэж буй тус үзэсгэлэнг Торгоны замын олон улсын бага хурлын зочдод болон олон нийтэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх гэнэ.
“Монголын нүүдлийн аялал жуулчлал” уран зургийн үзэсгэлэн нээгдэнэ | ||
Үзсэн: 6462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.