Шууд Chart

Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгана

2016-10-13 09:21:16

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгах Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн “Нэрэмжит үзлэг” эхэллээ. Үзлэгийн хүрээнд нийслэлийн бүх байгууллагуудыг оролцуулсан 3 ажлын хэсэг гарч, хот нийтийн аж ахуй, инженер хангамж, тохижилт, барилга, орон сууц, дундын өмчлөлийн эд хөрөнгийн арчлалт хамгаалалтын ажлуудтай танилцана.

Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй хамтарч  өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй орон сууцнуудын халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн ус, хаалга, цонх, дээвэр, барилгын норм дүрэм, стандартыг газар дээр үзэж, тулгамдсан асуудлыг Нийслэлийн Засаг дарга, НИТХ-д танилцуулж шийдвэрлүүлнэ.


Өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсаныг шалгана  
Үзсэн: 1643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй