Казахстаны Алматы хотноо үргэлжилж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах 17 дахь тэмцээнд Монголын боксын шигшээ багийн тамирчдаас олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Зүүн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Долоон тамирчны бүрэлдэхүүнтэй Казахстаныг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдээс 64 кг-ийн жинд У.Мөнх-Эрдэнэ өчигдөр дэлхийн аваргын рингэнд ээлжит тулаанаа хийж, Болгарын тамирчин Айрин Сметовыг буулган авснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болов. Тэрбээр Лхагва гаригт буюу маргааш орой дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Узбекистаны Санжарбек Рахмановтой тоглоно. 49 кг-ийн жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ гурвын даваанд өчигдөр Бразилийн Лоуренстай тоглож “3:0”-оор ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.
| У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө тоглоно | ||
| Үзсэн: 1072 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.