Шууд Chart

Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2016-10-16 16:41:18

Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

1931 онд 10 ортой эмнэлэг байгуулан нийт 4 орон тоотой ажиллаж эхэлснээр эмнэлгийн анхны суурь тавигдсан.Монгол улсын засгийн газрын 2011 оны 05 сарын 11-ний өдрийн 156 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг нь Бүсийн оношлогоо эмчилгээний төв болон өргөжиж бүсийн хэмжээнд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус төв нь  нийт 210 ортой, 210 орон тоотой, үүнээс их эмч болон эмнэлгийн дээд мэргэжилтэн 60, сувилагч, тусгай мэргэжилтэн 100 гаруй ажилчин алба хаагчтай.

БОЭТ-ийн стандартын доод хязгаараар 318 орон тоотой ажиллахаас 210 орон тоотой ажиллаж, эмч эмнэлгийн дээд мэргэжилтэн 92 байхаас 60, сувилагч тусгай мэргэжилтэн 141 байхаас 100, удирдах болон инженер техникийн болон бусад ажилчид 85 байхаас 50 ажиллаж байна. Мөн түргэн тусламжийн автомашин, халдвартын барилгын их засварт 260 сая төгрөг нэн шаардлагатай байгаа,тиймээс энэ асуудалд яамны зүгээс анхаарал хандуулж шийдвэрлэж өгөхийг Төрийн нарийн бичгийн дарга Д,Очирбатаас хүслээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Өмнөговь аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй