Шууд Chart

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд сонгуулийн ирц 17 хувьтай байна

2016-10-19 16:57:46

Хан-Уул дүүргийн 14 хорооны иргэд саналаа өгч байгаа сонгуулийн хэсгийн хороонд манай сурвалжлах баг ажиллаад ирлээ. Тус хорооны хэмжээнд сонгуулийн ирц 17 орчим хувьтай байна. Иргэд орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцож байгааг сонгуулийн хэсгийн хорооны зохион байгуулагчид хэлж байлаа.

Тус хороо нь 3000 орчим хүн амтай. Оршин суугчдын саналыг хоёр хэсгийн хороонд авч байна. Сонгуульд саналаа өгөх иргэдийн ирц өглөөгүүр бага байсан ч, 11 цагаас эхлэн иргэдийн идэвх нэмэгджээ. 

Иргэд энэ байдлаараа саналаа  идэвхтэй өгвөл сонгуулийн ирц хангалттай хүрэхээр байна гэж Сонгуулийн хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Д.Дэлгэрмаа хэлж байна. Сонгуулийн ирцийн урьдчилсан мэдээнээс харахад, 18-25 насныхан сонгуульд идэвх багатай оролцож байгаа нь ажиглагдаж байлаа. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос нийт иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.   

Иргэдийн хурлын сонгуулийн 2026 дугаар хэсгийн хороонд 1620 гаруй хүн санал өгнө. Сонгуулийн санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд сонгуулийн ирц 17 хувьтай байна   
Үзсэн: 1919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй