
Төв аймгийн 97 тойрогт сум, дүүргийн ИТХ-д 1909 хүн нэрээ дэвшүүлсэн байна. Сонгуульд 59 мянга гаруй хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр нийт сонгогчдын 13 хувь нь саналаа өгсөн байна.
Төв аймгийн Зуунмод суманд хуулийн дагуу өглөө 07:00 цагт сонгууль эхэлсэн. Энэ сумын хэмжээнд 11 мянга гаруй хүн саналаа өгөх юм.
Манай сурвалжлах хэсэг Төв аймаг болон Хан-Уул дүүргийн захын хороонд ажиллаад ирлээ. Бидний очсон сонгуулийн хэсгийн хороонд үдээс өмнө буюу 11 цаг хүртэл сонгуулийн ирц тааруу байлаа. Тухайлбал, Зуунмод суманд ажиллаж байгаа сонгуулийн хэсгийн хороодод нийт сонгогчдын 3-4 орчим хувь саналаа өгсөн байна. Өмнөх сонгуулиар нийт сонгогчдын 10-15 хувь нь үдээс өмнө саналаа өгдөг тухай сонгуулийн зохион байгуулагчид ярьж байсан. Харин үдээс хойш иргэд саналаа өгөх байдал харьцангуй нэмэгджээ. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хороололд ирэхэд нийт сонгогчдын 20 гаруй хувь саналаа өгсөн байлаа.
Саналаа өгсөн иргэдийн талаас илүү хувийг 45-аас дээш насныхан эзэлж байна. СЕХ-ноос иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Сонгуульд залуус идэвх муутай оролцож байна | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.