Шууд Chart

Төв аймагт сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байна

2016-10-19 18:02:25

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс сонгогчдын ирцийг бүрэн хянаж, санал хураах тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг хариуцан ажиллаж байна. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өглөө эхлэхэд зарим сумдад техникийн саатал гарсан. Өглөөгүүр Сүмбэр суманд техникийн гэмтэл гарсан ч шуурхай засварлаж хэвийн болгосон байна. Мөн Сэргэлэн сумын хоёр хэсгийн хороонд компьютерийн цаг нэг цагаар хоцорч байсныг тааруулжээ.

Одоогоор  сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байна гэж Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат ярилаа. Түүний ярианд анхаарлаа хандуулъя. 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймагт сонгуулийн үйл явц хэвийн үргэлжилж байна   
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй