Шууд Chart

Цагийн ажилд зуучлагдсан залуус нийтдээ 412 сая төгрөгийн урамшуулал авчээ

2016-10-20 18:17:55

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж 2013 оноос хойш "Цагийн ажил" төслийг хэрэгжүүлж улмаар 24 мянга гаруй оюутан залуучуудыг цагийн ажилд зуучилсан байна. Цагийн ажилд зуучлагдсан залуучууд нэг цагийн 1000-5000₮, өдрийн 10.000-30.000 төгрөгний цалинтай ажиллаж нийтдээ 412 сая төгрөгний цалин урамшуулал авжээ. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь Монгол Улсад цагийн ажлын системийг хөгжүүлэх, оюутан залуучуудыг түр ажлын байраар хангах зорилготой "Цагийн ажил" төслийн үр дүн тодорхой амжилттай байгааг харуулж байгаа юм.

Харин энэ удаад "Цагийн ажил" төлсийн хүрээнд гадаад улс орнуудад цагийн хөдөлмөр эрхэлж байсан туршлагатай залуусын ажлын туршлага, тухайн улс орнуудын цагийн ажлын систем, давуу талууд, манай оронд цагийн ажлын систем одоо ямар түвшинд хөгжиж байгаа цаашид энэхүү системийг боловсронгуй болгоход анхаарах зэрэг асуудлаар санал солилцох зорилгоор "ЦАГИЙН АЖИЛ - МОНГОЛД" хэлэлцүүлэгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэгт  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,  Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо,  Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, Ажил олгогч байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл мөн гадаадын их дээд сургуульд суралцах хугацаандаа цагийн ажил идэвхтэй хийж байсан, тухайн улсын хөдөлмөр зуучлалын системийг тодорхой түвшинд мэддэг залуучууд оролцох юм.

 Хэлэлцүүлэг энэ сарын 27-ны пүрэв гарагийн 16:00-18:00 цагт Монголын Залуучуудын Холбооны 209 тоотод болно.


Цагийн ажилд зуучлагдсан залуус нийтдээ 412 сая төгрөгийн урамшуулал авчээ  
Үзсэн: 1994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй