Шууд Chart

Хоёр машинистыг “Эр зоригийн алдар” цол тэмдэгээр шагнав

2016-10-22 09:11:43

2016 оны 10 дугаар сарын 17-ны 13 цаг 40 минут орчим Замын цагдаагийн газрын төмөр замын гарам дээр автомашинууд түгжрэлд орон зогссон бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан.

Тухайн үед 3102-р гарт тэргээр 4533 тн, 208 голтой, 2ТЭ116УМ-010 илчит тэрэгтэй машинист Т.Золбоо, туслах машинист Э.Батсуурь нар Багануур-Улаанбаатар чиглэлд аялал хийх үедээ 406 дугаар км-ын авто гарамд автомашинууд зогсож байхад 67 км цагийн хурдтай яаралтай тоормос хийн зогсож галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүний амь насыг аварч ажилласан байна.

Иймд эр зориг гарган эрдэнэт хүнийг амийг аварч, сүйхээ гарган улсын өмчид хохирол учруулахгүй байх арга хэмжээ авч ажилласан Улаанбаатар Татах хэсгийн машинист Т.Золбоо,  туслах машинист Э.Батсуурь нарыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэж  “Эр зоригийн алдар” цол тэмдгээр шагнав.


Хоёр машинистыг “Эр зоригийн алдар” цол тэмдэгээр шагнав  
Үзсэн: 1661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй