
Их аварга Асашёорюүг нэгдүгээр сарын тэмцээнд ивээн тэтгэх болсноо гоо сайхны мэс заслын эмнэлэг "Такасү" зарлалаа. Тус эмнэлэг аваргын барилдаан бүрт 180.000 иенийн бооцоо тавина. Үүнээс ялсан бөх гар дээрээ авах нь 1.350.000 иенийн шагнал авна гэсэн үг юм. "Такасү" эмнэлэг намрын тэмцээнд ч бооцоо тавьж байсан бөгөөд тэр үед хамгийн сүүлчийн барилдааныг л голчилж байв. Яагаад Асашёорюүг сонгосон талаараа эрхлэгч нь "Асашёорюү сэтгэл татах увидастай бөх. Мөн манай эмнэлгийн сурталчилгаанд тоглодог жүжигчин Саччи Асашёорюүг дэмжихийг зөвлөсөн юм" хэмээн тайлбарласан байна.
Харин Хакүхог хувилагч машины XEROX компани энэ сарын тэмцээнд ивээн тэтгэх болжээ. Хакүхо арванхоёрдугаар сараас тус компанийн сурталчилгаанд оролцож байгаа юм.
Асашёорюү шинэ ивээн тэтгэгчтэй боллоо | ||
Үзсэн: 3875 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.