Шууд Chart

Нэмэлт санал хураалт 56 хувьтай өндөрлөлөө

2016-10-24 11:16:13

Нийслэлийн сонгуулийн хорооноос нийслэлд зохион байгуулагдсан нэмэлт санал хураалтын дүнг танилцууллаа. Энэ удаагийн нэмэлт сонгуулийн дүнг дүүргүүдээр авч үзвэл:

  • Багануур дүүрэг-53.4 хувь
  • Баянгол дүүрэг-54.8 хувь
  • Баянзүрх дүүрэг-58.1 хувь
  • Сонгинохайрхан дүүрэг-54.1 хувь
  • Сүхбаатар дүүрэг-54.4 хувь
  • Хан-Уул дүүрэг 56.8 хувь
  • Чингэлтэй дүүрэг-56.6 хувь
  • Багахангай дүүрэг-71.2 хувь
  • Налайх дүүрэг-61.1 хувьтай явагдсан байна.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль 56 хувьтай өндөрлөсөн юм. Өнгөрөгч 19-ний өдөр болсон сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгуульд нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн сонгогчид идэвхтэй оролцож, өчигдөр болсон нэмэлт санал хураалтыг авах шаардлаггүй болсон юм.

Нийслэлийн дүн мэдээллээс харахад хамгийн өндөр ирцтэй сонгууль өгсөн дүүргээр Багахангай дүүрэг шалгарчээ. Дашрамд өгүүлэхэд нийслэлд 295 мандаттай байсан бөгөөд эдгээрийн 195-ыг нь МАН, 98-д нь АН, 2 бие даагч сонгогдсон байна.

Ц.Санчирмаа

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нэмэлт санал хураалт 56 хувьтай өндөрлөлөө  
Үзсэн: 1113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй