
Сум, дүүргийн иргэдийн төлөлөгчдийг сонгох 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19-нд болсон ч ирц нь 50 хувьдаа хүрээгүйгээс нэмэлт сонгууль явуулах болсон билээ. Тиймээс ирц нь хүрээгүй нийслэлийн 152 тойргийн 79 хороонд өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр нэмэлт санал хураалт явууллаа. Багахангай, Налайх дүүргийн сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцсон учир нэмэлт саналт хураалтыг өгөх шаардлагагүй байсан. Харин Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур дүүргүүдэд сонгогчдын ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явуулсан юм.
Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 295 мандат дээр нэр дэвшигчид өрсөлдөж 195-д нь МАН, 98-д нь АН, 2 бие даагч сонгогдсон байна. Нийслэлийн хэмжээнд 866 мянга 499 сонгогч бүртгэгдснээс өнгөрөгч 19-ний өдөр болсон сонгуульд 485 мянга 531 хүн саналаа өгсөн. Харин нэмэлт санал хураалтаар 70 мянга 264 сонгогч саналаа өгчээ.
Нэмэлт санал хураалтаар 70 мянга 264 сонгогч саналаа өгчээ | ||
Үзсэн: 1047 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.