
Сүүлийн үед оюутан залуучуудын очих, сонсох дуртай лекцүүдийн нэг нь МЗХ-ноос зохион байгуулж буй “Залуу Хүн” цуврал болоод байна. Өнгөрсөн долоо хоногт Шивээ-Овоогийн уурхайчин залуустаа “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Ажлын бүтээмж” гэсэн сэдвүүдээр сонирхолтой лекц хүргэсэн бол энэ долоо хоногийн /2016. 10. 28/ зочноор “Рио-2016” наадмын олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай уригдсан байна.
Д.Отгондалай тив, тивийн шилдгүүдтэй хүч үзэн "Рио-2016" олимпийн наадамд боксын эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртэн Монгол түмнээ баярлуулсан бөгөөд Монгол Улсын тамирчдаас олимпийн медаль хүртсэн 26 дахь тамирчин, Монгол боксчдоос олимпийн медаль хүртсэн 7 дахь тамирчин юм.
Тэрбээр энэ удаад бага нас, спорттой холбогдсон замнал, Олимпийн хүнд тулаануудынхаа тухай болоод залуу хүний үзэл бодлоос хуваалцаж тун сонирхолтой чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ. Уг лекц залууст нээлттэй бөгөөд залуус өөрийн хүссэн асуултаа асууж, азтай үзэгч болох боломж ч байгаа аж.
Лекц энэ баасан гарагт буюу 2016.10.28-нд МЗХ-ны Залуус танхимд 17:00 цагт эхлэх юм байна.
“Залуу хүн” цуврал лекцийн зочноор Д.Отгондалай уригджээ | ||
Үзсэн: 1713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.