Турк улсын Измир хотноо өсвөр, залуучуудын ДАШТ-ий блиц төрлийн тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө. Тэмцээний 11 хүртэлх насны охидын ангилалд Монгол улсын тамирчин Э. Хүслэн 9 тоглосноос 6 хожиж, 3 тэнцэн 15 оноогоор нийт оролцсон 28 тамирчныг манлайлан Дэлхийн аваргын алтан медалийн болзол хангалаа.

Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Нямхүүгийн НАЛЖОРМАА 14 оноогоор хүрэл медаль хүртэж байна. Мөнгөн медалийг ОХУ-ын С.Апросимова хүртжээ. 14 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл 12 оноогоор хүрэл медалийн болзол хангасан байна.
| Э.Хүслэн Дэлхийн аварга боллоо | ||
| Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.