Шууд Chart

“Залуу хүн” цуврал лекцийн тав дахь дугаарт бүжигчин Т.Саруултөгс оролцоно

2016-11-03 15:32:20

“Залуу хүн” цуврал лекцийн тав дахь дугаарын зочноор “Авьяаслаг Монголчууд-2015” шоуны шилдэг оролцогч, “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Т.Саруултөгс уригджээ. Тэрбээр сүүлийн үед залуусын хөгжилд зориулсан лекц, сайн үйлсийн аяныг зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах болсон. Тэгвэл энэ удаад МЗХ-оос зохион байгуулж буй “Залуу хүн” цуврал лекцэд уригдаж “Их хотын соёл ба сэтгэлгээ” сэдвээр сонирхолтой лекц унших аж.



Т.Саруултөгс гудамжны бүжгээр тасралтгүй есөн жил хичээллэн Солонгос, Японд суралцаж энэхүү бүжгийн үнэ цэнийг өөрийн биеэр мэдэрч, Монголдоо хөгжүүлэхээр хөдөлмөрлөж яваа залуу юм. Түүний сонирхолтой ярилцлага, лекц нь 2016. 11. 04-нд МЗХ-ны "Залуус" танхимд 17 цагаас эхлэх бөгөөд бүх залууст нээлттэйг дуулгалаа. Мөн уг лекц залуустаа барих гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байх аж.

Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн долоо хоногийн лекцэд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай оролцож, дуу хуур, дурсамж яриа, ухаарал дүүрэн ярилцлага өрнүүлж, нэг азтай үзэгч Д.Отгондалайн олимпийн өмнө бэлтгэл хийж байсан боксын бээлийний эзэн болсон юм.


“Залуу хүн” цуврал лекцийн тав дахь дугаарт бүжигчин Т.Саруултөгс оролцоно   
Үзсэн: 2153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй