11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,02-0,21 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Зүүнхангай, Баруунтуруун, Завханы Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагааннуур, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Хангал, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Орхон, Баянгол, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Батноров, Норовлин, Дорнодын Чойбалсан, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Сэргэлэн, Баянтүмэн сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Увсын Наранбулаг, Малчин, Цагаанхайрхан, Зүүнхангай, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Хэнтийн Дадалд 21-40 см зузаан, 0,12-0,28 г/см3 нягт цастай байна.
Зудын эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас харахад эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна. Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэж, хүйтний эрч чангарч, өвөлжилт хүндэрсэн тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж, мэдээлж байх болно.
Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
| Зудын эрсдэлийн мэдээ | ||
| Үзсэн: 1243 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.