Шууд Chart

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн баримтууд

2018-05-08 09:20:11

Хөлбөмбөгийн ДАШТ сар гаруйхны дараа эхлэх гэж байна. Иймд тус тэмцээнтэй холбоотой түүхэн баримтыг уншигч танаа хүргэе.

  • Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Уругвай Улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан зохион байгуулжээ.
  • Дэлхийн аваргын бүх тоглолтууд Монтевидео хотод болов.
  • Европын багуудаас ганц Югославын баг хасагдах шатанд шалгарсан ч Уругвайтай таарч, 1:6 харьцаатай хожигдов.
  • Шигшээ тоглолтод хэний бөмбөгөөр тоглох талаар маргаан үүсч, улмаар эхний үед Аргентиний, хоёрдугаар хагаст Уругвайн багийн бөмбөгөөр тоглож байжээ.
  • Уругвайн довтлогч Кастро нэг гаргүй байсан ч шигшээ тоглолтод гоол оруулсан юм.
  • Анхны ДАШТ-д оролцсон тоглогчдоос Франсиско Варальо хамгийн сүүлд буюу 2010 оны наймдугаар сарын 30-нд 100 насандаа таалал төгсчээ.
  • ДАШТэмцээн 15 хоног үргэлжлэв. Тэмцээнийг бүхэлд нь улс төрийн сурталчилгаанд ашиглажээ.
  • Өмнөд Америк дэлхийн аваргыг бойкотлов. Өмнөх тэмцээнд европчуудыг оролцоогүй гэж “гомдсон” Уругвай аваргаа хамгаалан өрсөлдөхөөс татгалзсан бол Аргентин, Бразил улсууд хоёрдугаар багаа илгээжээ.
  • Анх удаа Африк тивийн төлөөлөл дэлхийн аваргад ирэв. Хар тивийг төлөөлсөн Египетийн шигшээ унгарчуудад хожигдоод (2:4) нутаг буцжээ.
  • Турины цэнгэлдэхийн гол үзэгч нь Бенито Муссолини өөрөө байлаа. Тэрээр шүүгч нарыг нь хүлээн авч, тушаал заавар өгч байсан гэдэг.
  • Германы шигшээ фашист тугийн дор тогложээ.
  • Анхны хет-трик. Германы тоглогч Конен Бельгийн хаалганд гурван гоол оруулжээ. Үүнээс долоо хоногийн дараа Олдржих Неедлы гэдэг чех эр Германы хаалганд мөн гурван бөмбөг хийв.
  • Тэмцээн ээлж дараалан Өмнөд Америк, Европт явагдана гэж зарлав. Гэхдээ тэмцээний эрхийг Аргентинд биш Францад өгчээ.
  • Өмнөд Америк “гомдсондоо” дахин бойкот хийсэн бөгөөд тус тивээс зөвхөн Бразилийн баг л дэлхийн аваргад оролцов.
  • Австри дэлхийн аваргын эрхээ авсан ч удалгүй Герман Австрийг өөртөө нэгтгэж, шилдэг тоглогчдыг нь шигшээдээ дууджээ. Улмаар Австрийн оронд Шведийн баг дэлхийн аваргад өрсөлдөв.
  • Суларсан орон зайд нь Шведийн шигшээ орж очив.
  • Нэг тоглолтод хоёр тоглогч (Бразилийн Леонидас, Польшийн Вилимовски нар) покер хийсэн анхны тохиолдол бүртгэгдэв. Бразил 6:5 харьцаагаар хожиж, Леонидас “Хар очир эрдэнэ” хоч авав.
  • Итали дэлхийн аварга цолоо хамгаалав. Италийн ахлах дасгалжуулагч Поццо дэлхийн аваргын бүх тоглолтод ердөө 14 тоглогчийг тоглуулсан бөгөөд бусад нь “жуулчид” болов.
  • Дэлхийн II дайны үеэр 1942, 1946 онд хөлбөмбөгийн ДАШТ болсонгүй.
  • Улмаар 1950 оны ДАШТ-д Герман, Япон хоёр улсыг тэмцээнд оролцохыг хориглов.
  • Бразилд очих зардал их гэсэн шалтгаанаар Энэтхэг сайн дураар татгалзав. Үнэн хэрэгтээ FIFA тэднийг хөл нүцгэн тоглохыг хориглосон нь гол шалтгаан байсан гэдэг.
  • Тэмцээн эхлэхээс нэг жилийн өмнө Италийн шигшээгийн бааз нь байсан “Торино” багийнхан онгоцны ослоор амь үрэгдэв. Гэхдээ италичууд тэмцээнээс татгалзаагүй, харин Бразилд очихдоо агаарын бус усан замыг сонгожээ.
  • “Фрэнк Синатра, Ромын хамба бид гурав л “Маракана” цэнгэлдэхийг чимээгүй болгож чадсан” гэж ялалтын гоолын эзэн, Уругвайн Альсидес Гижа хэлсэн байдаг.
  • Шигшээ тоглолтын дараа Бразилийн хэдэн арван хөгжөөн дэмжигч зүрх нь зогсч, нас барсан гашуун түүх бий. Багийнхаа хожигдохыг тэвчиж чадаагүй зүрх нь хаагдсан фанатуудаас гадна 200 гаруй хүн амиа егүүтгэсэн гэх тоо баримт ч бий.
  • ЗХУ-ын баг 1952 оны олимпийн хөлбөмбөгийн тэмцээнд хожигдсон учир ДАШТ-д оролцохоос татгалзжээ. Тухайн үеийн дарга, удирдлагууд нь хөлбөмбөг түүхийгээрээ байгаа учраас тэмцээнд оролцвол ичгүүр болно хэмээн үзжээ.
  • Унгарчууд түрүүлнэ гэдэгтээ итгэл төгс байв. Пушкаш, Кошич нарын толгойлсон баг Бразилийг тэмцээнээс мулталж дөнгөсөн ч германчуудын өмнө ялагдал хүлээв. Хэсгийн шатанд таарахдаа ХБНГУ-ын баг унгарчуудад 3:8 харьцаатай хожигдсон ч дасгалжуулагч Гербергер үндсэн бүрэлдэхүүндээ гол тоглогчдоо талбайд гаргаагүй юм.
  • “ХБНГУ-ын баг гавьяа зүтгэлээрээ ялалт авсан. Гэхдээ хамгийн шилдэг баг нь Унгар” гэсэн мэдэгдлийг FIFA гаргаж байв.
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ийг анх удаа телевизээр дамжуулав.
  • Дэлхийн аваргын түүхэнд Англи, Шотланд, Уэльс, Хойд Ирланд гэсэн Их Британийн дөрвөн баг бүгд оролцсон цорын ганц тохиолдол нь 1958 он юм.
  • Дөнгөж 17 настай бразил залуу Пеле зургаан гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтын хоёрт бичигдэв.
  • Зөвлөлтийн баг анх удаа ДАШТ-д оролцов. Хүчингийн хэргээр ял сонсч байсан Эдуард Стрельцов зэрэг гол тоглогчид нь байгаагүй учир хагас шигшээ шатанд ялагдал хүлээж, тэмцээнээс хасагджээ.
  • Тэмцээний шилдэг мэргэн бууч эь Францын Жюст Фонтен болсон ба харин түүний баг зөвхөн хүрэл медаль авчээ.
  • Шийдвэрлэх тоглолтод Пеле өрсөлдөгчийнхөө хаалганд хоёр гоол оруулсан бөгөөд тоглолтын дараа сэтгэл нь хэт хөөрснөөс болж эмчийн тусламж авахад хүрч байв.
  • 1960 онд Чилид 9,5 баллын хүчтэй газар хөдлөлт болов. Тэмцээнийг зохион байгуулагчид ДАШТ-ийг өөр улсад шилжүүлэхийг хүссэн ч Чилийн хөлбөмбөгийн холбооны гишүүн Дитборн “Юу ч үгүй үлдсэн биднээс тэмцээнийг хүртэл авах гэлээ” хэмээж, улмаар тэмцээн Чилид үлдэв. Дитборн тэмцээн эхлэхээс нэг сарын өмнө нас барсан ч нээлтийн тоглолт түүний нэрээр нэрлэгдсэн цэнгэлдэхэд болжээ.
  • Зөвлөлтийн баг Уругвайтай тоглоход шүүгч Численкогийн гоолыг тооцсон ч Зөвлөлтийн багийн ахлагч Нетто бөмбөг хажуугийн торын цоорхойгоор хаалганд орсныг зааж өгчээ. Тэр цагаас хойш fair play буюу шударга тоглолт гэсэн ойлголт гарч иржээ.
  • Шигшээ тоглолтыг шүүсэн Зөвлөлтийн шүүгч Латышев Бразилийн Сантос бөмбөгөнд гарсан хүрсэн ч 11 метрийн цохилт заагаагүй учраас Чехославакийн социалист орныхон түүнийг “шүүгч социализмын үүргийг ойлгоогүй” хэмээн буруутгаж байв.
  • Тэмцээний өмнө Жюль Римийн “Алтан дагина” цомыг хулгайлсан ба долоо хоногийн дараа Пиклс гэх нохой бутан доороос цомыг олжээ. Энэ хооронд цомын хуулбарыг хийж амжсаныг одоо Манчестер дэх Хөлбөмбөгийн музейгээс үзэж болно.
  • Дэлхийн аваргын анхны бэлгэдэл сахиусыг хийсэн нь Британийн далбааны өмсгөлтэй Вилли баавгай юм.
  • Англи анхны бөгөөд одоог хүртэлх цорын ганц түрүүгээ нутагтаа авав.
  • Херст шигшээ тоглолтод хет-трик хийлээ. Маргаантай байсан ч гурав дахь гоолыг Зөвлөлтийн шүүгч Бахрамов тооцсон бөгөөд немцүүд түүнийг герр Цвай-драй (Ноён 2:3) гэж хочилжээ.
  • Сальвадор сонгон шалгаруулалтад Гондурасыг нэмэлт тоглолтоор хожсоны дараа тэдний хооронд дайн дэгдэж, 6000 хүн амь үрэгджээ. Түүхэнд энэ дайныг “La guerra del futbol” буюу “Хөлбөмбөгийн дайн” хэмээн тэмдэглэсэн байдаг.
  • ЗХУ хэсгээсээ нэгээр гарч, дараагийн шатанд Уругвайд (0:1) хожигдов. Тэр тоглолтын нэмэлт үеийн 116 дахь минутад бөмбөг талбайгаас гарсан ч шүүгч шүгэл үлээгээгүй учир уругвайчууд бөмбөгийг залж явсаар гоол оруулжээ. Зөвлөлтийнхэн тоглолтоо зогоосон байсан ба дараа нь энэ талаар ихээхэн дуулиан дэгдсэн ч тэд тэмцээнээс хасагджээ.
  • 1983 онд “Алтан дагина” Бразилийн хөлбөмбөгийн холбооны байрнаас хулгайд алдагдсан бөгөөд эргэж олдоогүй юм.
  • Пеле ДАШТ-д гурвантаа түрүүлсэн анхны хөлбөмбөгч болов.
  • Англи, Испани, Франц, Португаль, Унгар, ЗХУ эрхээ авч чадсангүй.
  • Голланд “тотал хөлбөмбөг” гэсэн шинэ стиль гаргаж ирэв.
  • Харин шигшээ тоглолтод “Жижигхэн, бүдүүн Герд” гэх хочтой Мюллер тэргүүтэй “Германы машинууд”-д Голландын баг ялагдав.
  • Шигшээ тоглолтоос хоёр хоногийн өмнө Германы “Bild” сонинд “Голландын багийн лидер Кроифф усан санд нүцгэн герман хүүхнүүдтэй наргиж, оргилуун дарс ууж байсан” гэх мэдээ гарав. Залуу эр өөрийгөө зөвтгөж, “Тийм юм болоогүй” гэв. Гэхдээ түүний дайчин чанар нь үгүй болжээ.
  • ДАШТ-д анх удаа сэргээшийн шинжилгээ авав. Гаитийн хагас хамгаалагч Жан-Жозеф сэргээшийн шинжилгээнд бүдэрч, нутагтаа очоод сураггүй болжээ.
  • Перу болон Шотланд (3:1)-ын багийн тоглолтын дараа шотланд довтлогч Вилли Жонстоны цуснаас эфедрин илэрчээ. Дараагийн өдрийн сонины хуудсанд “Вилли, ичгүүр!” гэсэн гарчигтай мэдээ хөврөх болов.
  • Аргентин хагас шигшээд Перугийн багийг 6:0-ээр буулган авч, адил оноотой байсан Бразилаас гоолын зөрүүгээр илүү гарч, Бразил хасагдав. Перугийн хаалгач нь Аргентиний иргэн байсан ч иргэншлэлээ шилжүүлсэн байсан нь олон гоол алдсан шалтгаан болсон гэх дуулиан дэгдэв. Дэлхийн хэвлэлээр тохиролцоотой тоглолт гэж бичсэн байв. Мөн Британийн Дэвид Яллоп “Хулгайлагдсан тоглолт” нэртэй ном бичиж, Аргентиний дарангуйлагч генерал Видела Перугийн албан тушаалтнуудад 50 сая доллар өгч улсад нь 35 мянган тонн үр тариа нийлүүлсэн гэжээ. FIFA энэ талаар мөрдөн байцаалт явуулалгүй, харин тэр номыг хориглосон юм.
  • Тэмцээний өмнө Аргентин 17 настай Диего Марадонаг багтаа аваагүй ч дэлхийн аваргад түрүүлэв. Харин Марадона хожим нь багийн ахлагч Пасареллагийн хуйвалдаан байсан гэж хэлсэн юм.
  • ДАШТ-ий хамгийн том хожлыг Унгарчууд байгуулав. Тэд Сальвадорыг 10:1 харьцаатай буулган авсан юм.
  • Франц болон Кувейтийн тоглолтын үеэр Зөвлөлтийн шүүгч Ступар их л эргэлзээтэй Францын гоолыг тооцсоны дараа талбайд Кувейтийн шейх Фахд аль-Сабах гарч ирээд багаа авч гаран Ступараас тэр гоолыг тооцохгүй байхыг шаардав. Шүүгч буулт хийсэн ба хожим FIFA Ступарыг шүүгчийн нэр хүндийн төлөө хатуу зогсоогүй гээд бүх насаар нь шүүх эрхийг нь хасчээ.
  • Хамгийн шилдэг мэргэн буучаар Италийн Росси (6 бөмбөг) тодорсон ба түүнийг бооцоот тоглоомын тоализатор дээр залилан хийсэн гэж 1979 онд шоронд хоёр жилээр хорьжээ.
  • Колумб тэмцээнийг зохион байгуулах ёстой байсан ч эдийн засгийн хямралаас болж татгалзжээ.
  • Мексик хоёр дахь удаагаа ДАШТ-ийг хүлээн авлаа. Тэмцээнээс найман сарын өмнө тус улсад хүчтэй газар хөдлөлт болж, 25 мянган хүн үрэгдсэн гамшиг болсон юм.
  • Марадона од болон гялалзав. Тэрээр хагас шигшээ тоглолтод Английн хаалганд (2:1) хоёр супер гоол оруулсан юм. Ганцаар бөмбөгөө залан гарч ирээд оруулсан гоолыг нь хожим “Зууны шилдэг гоол” гэж нэрлэжээ. Шүүгч түүнийг бөмбөгт гар хүрснийг мэдэлгүй, гоолыг тооцсон бөгөөд хожим Марадона өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч, “Бурхны гар байлаа” хэмээсэн юм.
  • Тэмцээний эрхийн төлөө ЗХУ, Англи, Грек өрсөлдөж, 1984 онд Италид эрхийг олгожээ.
  • Камерун орос дасгалжуулагч Непомнящийн удирдлага дор хагас шигшээ шатанд шалгарч, дуулианы эзэн болжээ. Харин Англитай тоглохын өмнө Үндэсний холбоотойгоо шагналын мөнгөний хэрүүл үүсгэж, улмаар тэмцээнд хожигджээ.
  • Голландын Райкард шөвгийн наймын тоглолтын үеэр Германы Феллерийг нулмиж, алдаршив. Тэднийг хоёуланг нь талбайгаас хөөжээ.
  • Орос Камеруныг (6:1) хожсон тоглолтод Саленко таван бөмбөг хаалганд оруулснаар мэргэн буучаар шалгарч, “Алтан шаахай”-н эзэн болов. Харамсалтай нь баг нь хэсгээсээ гарч чадсангүй.
  • Камеруны Милла дэлхийн аваргын түүхэнд хамгийн хөгшин тоглогч хэмээн тэмдэглэгдэв. Тэрээр 42 нас 39 хоногтой байлаа.
  • Агуу Марадонагийн цуснаас эфедрин, норэфедрин, псевдоэфедрин, норпсевдоэфедрин, метилэфедрин гэх сэргээшийн төрлийн бодис илэрч, тэрбээр тэмцээнээс хасагдав.
  • Дөрөвдүгээр байр эзэлсэн Болгарын багийн бүх тоглогчдын нэр “ов” гэсэн төгсгөлтэй байлаа.
  • Түүхэнд анх удаа аварга багийн хувь заяаг торгуулийн цохилтоор шийдэв. Италичуудын гэзэгтэй довтлогч Бажо бөмбөгийг алдаж цохив.
  • Хамгийн олон алтан медалийг Бразилийн Загало цуглууллаа. Тэрээр тоглогчийн хувиар хоёр (1958, 1962), дасгалжуулагчаар нэг (1970), хоёрдугаар дасгалжуулагч гэж нэг (1994), нийт дөрвөн алтан медальтай гэнэ.
  • Анх удаа 32 баг оролцов. Иран, Ямайк мөн анх удаа ДАШТ-д мөрөө гаргав.
  • Гар далайсан гэж Бэкхэм улаан хуудас авч, талбайгаас хөөгдөв. Англи Аргентинд хожигдлоо. Үүний дараа “Тэр өдөр Бекхэмийнх биш” гэх хэлц үг гарчээ.
  • Тэмцээнд Хорват анх удаа оролцож, хүрэл медаль зүүв.
  • Шигшээ тоглолтын өмнө Роналдо хоолны хордлого авч, талбайд амьтай голтой гарав. Гэхдээ Бразил бүх талаараа Францад, агуу Зиданы өмнө сөхрөв. Амжилт бүрийнх нь дараа багийн ахлагч Блан өөрийн хаалгач Бартезийн халзан толгойг үнсч байлаа.
  • Тэмцээний туршид францчууд ердөө хоёр бөмбөг хаалгандаа алджээ.
  • ДАШТ анх удаа хөрш зэргэлдээ хоёр улсад явагдав.
  • Бэлгэдэл нь Атмозон гэдэг гаригийн Ато, Ник, Каз гэдэг зөгнөлт хийсвэр амьтад болов.
  • Анх удаа Азийн баг хагас шигшээд шалгарсан нь БНСУ байлаа.
  • Түүхэнд хамгийн хурдан гоолыг хүрэл медалийн төлөө БНСУ-тай хийсэн тоглолтын үеэр Туркийн довтлогч Хакан Шукюр 10,8 секундад оруулжээ.
  • Германы багийн лидер Баллак шар хуудасны асуудлаар шигшээ тоглолтод тоглосонгүй. Бразил шигшээд Германыг ялж, Роналдо “Алтан шаахай”-н эзэн болжээ.
  • Өмнөд Солонгос болон Того (2:1) улсын тоглолтын өмнө алдаа гарч, Өмнөд Солонгосын сүлд дууг давтан тоглуулжээ.
  • Хорват болон Австрали (2:2)-ийн тоглолтын үеэр британи шүүгч Полл, Шимуничид гурван шар хуудас өгөв. Зүй нь бол хоёр шар хуудас аваад, тэр талбайгаас хөөгдөх ёстой байв.
  • Португаль ба Голланд (1:0)-ын багуудын шөвгийн наймын тоглолтод Оросын шүүгч Иванов 16 шар хуудас өгч, дөрвөн тоглогчийг талбайгаас хөөж, дээд амжилт тогтоов.
  • Шилдэг тоглогч болсон Зидан “Алтан бөмбөг” авав. Тэрээр шигшээ тоглолтод Матераццийг мөргөж, талбайгаас хөөгджээ.
  • ДАШТ анх удаа Хар тивд болов.
  • Африкийг омгийнхны нохой, сармагчин үргээх зориулалттай вувузела гэх урт бүрээ энэ дэлхийн аваргын гол асуудал болов.
  • Деян Станкович дэлхийн аваргын гурван тэмцээнд Югослав, Серби ба Монтенегро, Серби гэсэн гурван өөр улсын шигшээд тоглосон тоглогч болов.
  • Португаль болон БНАСАУ(7:0)-ын тоглолтыг шууд нэвтрүүлж байсан Хойд Солонгос багийнхаа ерөнхий дасгалжуулагчийг зургаан цагийн турш байцаагаад, засан хүмүүжүүлэх ажилд явуулжээ.
  • Аргентиний Тевес хоёр метрийн отон тоглолтоос Мексикийн хаалганд гоол оруулсан, мөн Лампардын Германы хаалганд хийсэн бөмбөгийг тооцоогүй зэргээс үүдэж FIFA видео давталт нэвтрүүлэх талаар ярилцах болов.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэн баримтууд   
Үзсэн: 6093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.21.117.xxx] 2018-05-09 08:45
Огноо бичихээр яадаг юм бэ?
Зочин [193.80.234.xxx] 2018-05-08 18:36
hamag jumiig hoorond n holiod galzuugiin medee

Бидэнтэй нэгдээрэй