Шууд Chart

Нийгмийн даатгалын мэдээллийн лавлах утас ажиллаж байна

2020-09-21 14:05:10

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дуудлагын төв нь иргэн, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг үнэн зөв шуурхай хүргэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг таниулах, тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэх, үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх, үйлчлүүлэгчдэд санал хүсэлтээ илэрхийлэх боломжийг бий болгох зэрэг харилцааг зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
Ажил олгогч, даатгуулагч та бүхэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дуудлагын төвийн 7777-1289 утсаар холбогдож дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

1. Автомат хариулагчаас хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах
2. Автомат хариулагчид мэдээлэл /асуулт/ үлдээх
3. Дуудлагын төвийн оператортой холбогдох

• Тэтгэврийн даатгал
• Тэтгэмжийн даатгал
• Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
• Ажилгүйдлийн даатгал
• Сайн дурын даатгал
• Нийгмийн даатгалын хувь хэмжээ, шимтгэл төлөх дансны дугаар
• Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тооцоо
• Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох
• Цахим үйлчилгээ
• Шинэ үйлчилгээ
• Дүүргүүдийн хаяг байршил, холбоо барих утас
• Тэтгэвэр, тэтгэмж тооцоолох
• Гомдол санал хүлээн авах, шийдвэрлэх гэх мэт мэдээлэл, зөвлөгөөг шуурхай авах боломжтой.

Эх сурвалж: НДЕГ


Нийгмийн даатгалын мэдээллийн лавлах утас ажиллаж байна   
Үзсэн: 2466 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2 цаг 36 минутын өмнө
Дахин бодуулах хүсэлт өгч бно биздээ
Зочин [127.0.0.xxx] 2 цаг 37 минутын өмнө
Яагаад даатгал бодохдоо заавал хамгийн бага төлж байсан дүнг барьж боддог вэ миний харвалт сүүлд төлсөн даатгал илүү өндөр байхад доод төвшинд барьж бодолт хийсэн бга

Бидэнтэй нэгдээрэй