Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд утаа гараад байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:32 цагт хүлээн авсан байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, тус байрны 1 давхрын агааржуулалтын хоолой шатаж, их хэмжээний утаа 11, 12 дугаар давхарт хуралдсан байсныг агаарыг сэлгэн ажиллаж унтраасан.
Тухайн байрны 12 давхрын оршин суугч иргэн О /27 настай, эрэгтэй/, У /22 настай, эмэгтэй/, Т /1 настай, эмэгтэй/, мөн хаяг тодорхойгүй 16 настай, эрэгтэй нар угаартсан байсныг НЯТТ-ын их эмчид хүлээлгэн өгсөн.
Утаажилтын бүсээс 37 том хүн, 8 хүүхдийг гаргасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Агааржуулалтын хоолой шатаж, дөрвөн хүн угаартжээ | ||
| Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.