Шууд Chart

Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно

2025-04-16 11:49:06

Монгол Улс 2022-2023 оны хичээлийн жилээс Финландын Туркугийн их сургуулийн эрдэмтдийн хөгжүүлсэн Эдүтэн цахим системийг 2022-2023 оны хичээлийн жилд туршиж, 2023-2024 оны хичээлийн жилд 3-4 дүгээр анги, 2024-2025 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид хэрэгжүүлж байгаа билээ.

Цахим системийн шинэчлэлийн хүрээнд мобайл аппликейшн, багшид зориулсан арга зүйн удирдамжийг танилцуулах зорилгоор Эдүтэний Олон улсын хамтын ажиллагааны албаны дарга Макке Леппанен, программист Тээмү Ражала нар Монгол Улсад ажиллаж байна.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр Макке Леппанен, Тээмү Ражала нарыг хүлээн авч уулзлаа.

Цахим системийн шинэчлэл хийгдсэнээр хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж, интернэтгүй орчинд ажиллах, багш нар олон улсын математикийн сургалтын арга зүйгээс суралцах, хэрэгжүүлэх боломжтой юм.


Эдүтэн цахим систем интернэтгүй орчинд ажиллах боломжтой болно  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй