Монгол Улсын Иогийн Спортын Аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өчигдөр амжилттай зохион байгуулагдаж 4 алт, 7 мөнгө, 9 хүрэл медалийн эзэн тодорлоо.
Насанд хүрэгчдийн ангилалд Пүрэвсүрэнгийн Элбэгсүрэн, Даваажамцын Норжин нар, өсвөр нас (11-17)-ны ангилалд Тэнгисийн Ялгуун, Мөнхбаатарын Бүжмаа нар алтан медаль хүртлээ.
Насанд хүрэгчдийн ангилалд Гансүхийн Номин-Эрдэнэ, Өлзийсайханы Уянга, Сүхбаатарын Батзаяа, Балдангийн Мөнхбаяр нар, ахмад (50+) насны ангилалд Хорлоогийн Үржинсүрэн, өсвөр насны ангилалд Батмөнхийн Мөнх-Ундрам, Цогтсайханы Энхжин нар тус тус мөнгөн медалийн эзэн боллоо.
Хүрэл медалийг Самданжамцын Уламбаяр, Тортвойн Туул, Тувааны Оюунгэрэл, Уртнасангийн Насанбаяр, Цогтын Ундрал, Панигын Гантуяа нар, өсвөр насны ангилалд Цэдэн-Ишийн Очирхүү, Ганбатын Өлзийсайхан, Бадарсангийн Нарангоо нар тус тус хүртлээ. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНРТ ажиллалаа.
| Иогийн спортын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө | ||
| Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.