Шууд Chart

“Инчон мөрөөдлийн төгөл” төслийн талбайг өргөжүүлэхээр санал солилцов

2023-05-18 13:45:19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, БНСУ-ын Инчон хотын дарга нарын байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Инчон мөрөөдлийн төгөл” төсөл хэрэгжиж байна. 

Энэ хүрээнд байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван холбогдох албаныхны хамт Инчон хотын Ойн нэгдлийн хэлтсийн дарга Хон Сон Ёл, мэргэжилтэн Мүн Тэ Чол, Инчон хотын Байгаль орчны газрын ахлах мэргэжилтэн Ан Жүн Сок, мэргэжилтэн Ким Кён Сү нартай уулзлаа.

Тэд “Инчон мөрөөдлийн төгөл” төслийн явцтай танилцаж, төслийн 100 га талбайг 200 га болгон өргөжүүлэх зэрэг цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Инчон хотын Байгаль Орчны газар болон Ойн нэгдлийн хэлтсээс ирсэн төлөөлөгчид “Инчон мөрөөдлийн төгөл”-д мод тарих юм.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР


“Инчон мөрөөдлийн төгөл” төслийн талбайг өргөжүүлэхээр санал солилцов  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нараа [127.0.0.xxx] 2023-10-12 12:39
Сайн байна уу. Танай мод тарих төсөлтэй холбогдох гэсэн юм. Холбоо барих утсаа өгч туслаач

Бидэнтэй нэгдээрэй