Шууд Chart

Эрдэмтдийн багийг дүүргүүдэд ажиллуулна

2023-05-23 14:17:58

Мод тариад орхих биш усалж, арчилж ургуулахын тулд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх эрдэмтдийн багийг дүүрэг бүрт ажиллуулна.

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэл 120 сая мод тарина. Өнгөрсөн жил 14185 айл өрх, 3339 ААНБ, 54627 хүн 1.334.697 мод тарьж ургуулж байна. Энэ жил ч бас ийм хэмжээний мод тарьж эхэлсэн.

Жишээ нь, Сонгинохайрхан дүүргийн 65, 107 дугаар сургууль, 80, 111 дүгээр цэцэрлэг хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор 5-7 төрлийн 200 гаруй модыг тарьж ургуулж байна.

Тарьсан модоо ургуулахаар дор бүрнээ хичээж байна. Модод ч сайхан ургаж байна. 80 дугаар цэцэрлэгийн хувьд ногооны хаягдлыг бордоо болгон ашигладаг байна. Сургууль, цэцэрлэг, СӨХ зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын тарьсан модыг ургуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх эрдэмтдийн багийг дүүргүүдэд ажиллуулна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэллээ. 


Эрдэмтдийн багийг дүүргүүдэд ажиллуулна  
Үзсэн: 446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй