Малын 2023 оны хагас жилийн түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ. Статистикийн тухай хуульд "...малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна" гэж заасан байдаг.
Малын түүвэр судалгааны зорилго, ач холбогдол:
- Оны эхний хагас жилийн малын тоог гаргах, хянах;
- Малын хорогдол болон төллөлтийн явцыг хянах;
- Малчдад нөхөн олговор олгоход шаардагдах мэдээллийг цуглуулах
Энэ оны хагас жилийн малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт өнөөдөр буюу 5 дугаар сарын 30-ны өдөр орон даяар эхэлж байгаа бөгөөд ирэх сарын 6-ныг дуустал үргэлжилнэ.
Судалгаанд 21 аймгийн 330 сум болон нийслэлийн мал бүхий 6 дүүргийн 40622 өрх, ААНБ хамрагдах юм гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

| Малын түүвэр судалгааны мэдээлэл цуглуулалт орон даяар эхэллээ | ||
| Үзсэн: 568 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.