НИТХ–ын VII хуралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралдаанаар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгон өөрчлөх, "Улаанбаатар байгалийн хий” ХХК-ийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг худалдан авах тухай, олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай болон сүм, хийдийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгах, мөн тээврийн хэрэгслийн зогсоолын байршлын жагсаалт батлах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэх юм.
Гандан орчмын 55 га газарт 1800 айл суурьшиж байгаа бөгөөд нийт 700-800 нэгж талбарыг бүхэлд нь чөлөөлж, нийслэлд хамгийн томд тооцогдох жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхлээд байгаа юм.
| ИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.