ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангид ажиллаж, техник тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлтэй танилцлаа.
Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги нь тус дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хүн ам, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, дуудлага, мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэн ажилладаг юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд тус ангийн алба хаагчид 83 удаагийн ахуйн гал түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна.
Эдгээр гал түймрийн 35 хувь нь байшин, амбаар, 25.3 хувь нь шар өвс, 15.6 хувь нь гэр, 6 хувь нь автомашин шатсан дуудлагууд эзэлж байгааг энэ үеэр танилцууллаа. гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.



| Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.