Шууд Chart

COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026-08-21 10:26:45

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд 2 хөдөлгөөнт эмнэлгийн баг, 7 эмч, 5 сувилагч, 2 жолооч газар дээр нь үүрэг гүйцэтгэж байна.

Эмнэлгийн багууд газар дээр нь үзлэг, үнэлгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд анхан болон яаралтай тусламжийг шуурхай үзүүлж, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай иргэнийг дараагийн шатлалын эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй шилжүүлэх зохион байгуулалтаар ажиллаж байна. 

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17-ын үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна  
Үзсэн: 100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй