Шууд Chart

Бүртгэлийн загвараас зөрүүтэй эм авахгүй байхыг анхааруулж байна

2015-05-25 14:47:02

Польш Улсын Польфарма эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Диакарб (ацетазоламид) 250 мг шахмал эм нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Уушги-зүрхний дутмагшлаас шалтгаалсан хаван, нүдний глауком /нүдний дотоод даралт ихсэх/ өвчин, шээс хөөх зорилгоор болон эпилепси /уналт, таталт/ -ийн үед хэрэглэдэг энэ эмийг эмийн сангууд жороор олгох ёстой.

Гэтэл энэ эмийг ОХУ-ын “Акрихин” эмийн үйлдвэрт савласан гэсэн хаягтай, бүртгэлийн загвараас зөрүүтэйгээр зах зээлд худалдаалж байна. Улсын бүртгэлийн загвараас зөрүүтэй Диакарб эмийн савлагаанд ОХУ-ын “Акрихин” үйлдвэрт үйлдвэрлэсэн гэсэн бичигтэй, хэрэглэх арга, зааварын бичилт, үйлдвэрлэсэн огноо, цуврал, бүртгэлийн дугаар, эмийн найрлагын бичилт байгааг анхааруулъя.

Цаашид эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг импортлох, худалдах, хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллага сэрэмжлүүлж байна. Манай улсад үйлдвэрлэх, импортлох, худалдах эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой. Ингэхдээ эмийн чанар аюулгүй байдлын баталгааг хангах чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгцээнд нийцүүлэн эмчилгээний өндөр идэвхтэй, чанартай, аюулгүй эмийг бүртгэдэг юм.


Бүртгэлийн загвараас зөрүүтэй эм авахгүй байхыг анхааруулж байна  
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй