
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сардаа буюу есдүгээр сард багтан хуралдахаар төлөвлөж буй юм байна. Наймдугаар сарын эдийн засгийн суурь үзүүлэлтүүдээс харахад мөнгөний хатуу бодлого цаашид үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй болж ирж байгаа тул уг хурлаар бодлогын хүүг өөрчилж магадгүй гэсэн хүлээлт үүсч байна.
Мөн өнгөрсөн баасан гарагт УИХ-аар төсвийн тодотголыг баталсантай холбоотойгоор мөнгөний бодлогын хүүд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гарч байж ч болзошгүй.
Төв банк өнгөрсөн наймдугаар сарын 18-нд түүхэндээ анх удаа огцом буюу 4.5 нэгж хувиар бодлогын хүүг нэмэгдүүлж 10.5 хувь байсныг 15 хувьд хүргэсэн. Энэ нь төсвийн алдагдал тэлж, орлого тасалдсан, мөн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн өгөөжийг хамгаалах зорилготой бодлогын арга хэмжээ байсан юм.
Эх сурвалж: Монголбанк
Мөнгөний бодлогын зөвлөл хуралдана | ||
Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.