Шууд Chart

Домогт 39 он...

2014-08-19 10:17:09

"Домогт 39 он". СГЗ Д.Балхжавын хөгжим, МУГЖ Д.Жаргалсайханы үг, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, СТА Д.Өлзий-Орших, Б.Амархүү, Мария Девятова нарын хамтран дуулсан дуу.

1.
Эргэн эргэх бас нэгэн хаврын улирал
Эх оронд минь ирсэн байлаа
Дэлгэр Монголын дорнын тэнгэр
Дэндүү тайван цэлийж байсан

2.
Алтан нарыг бүхэлд нь хиртээсэн
Аймшигт дайны өдрүүд эхэлсэн
Атаатны эсрэг эвслэн зогссон
Аймшиггүй зоригт хөвгүүдээ эх орон дуудсан
Цэрэг эрсээ дайны гамшигт аюулаас
Нууцхан харамлан бүсгүйчүүд үлдэж мордуулсан

Дх:
Олон олон ээж сэтгэлээ уймруулж
Олон аав зүрхээ шархируулан байж
Олон хүүхнүүд нойроо хулжаан хүлээж
Ялалтын өдрийг тэд хамтдаа авчирсан
Дэлхийн сонорыг цочоосон Халх Голын дайн
Дотно андуудын домогт ялалт
Мянга есөн зуун гучин есөн он

3.
Эргэж ирээд эгэл цэргийн бичсэн
Эзэндээ очоогүй захидалын нь хариу болж
Энгэрий нь цолоож амжаагүй гавъяаны одонтой
Эрх чөлөөний их амьдрал Монголд минь ирсэн юм

Девятова & Амархүү:

Тихая река Халхын Гола
Течёт вперёд и вперёд
Восточная река Халхын Гола
Победоносная река Халхын Гола
Памят Советскийх и Монголскийх бойцов
Воспоминаецая на веки как Халхын Гола

Дх:
Олон олон ээж сэтгэлээ уймруулж
Олон аав зүрхээ шархируулан байж
Олон хүүхнүүд нойроо хулжаан хүлээж
Ялалтын өдрийг тэд хамтдаа авчирсан
Дэлхийн сонорыг цочоосон Халх Голын дайн
Дотно андуудын домогт ялалт
Мянга есөн зуун гучин есөн он

4.
Мэнэнгийн уудам их талын энгэр
Мөнхийн гавъяаг магтан дуулъяа
Алтайн сүрлэг их уулсын дайлаар
Алдар сууг нь мөнхлөн дуулъяа

Алтайн сүрлэг их уулсын дайлаар
Алдар сууг нь мөнхлөн дуулъяа

Дх:
Олон олон ээж сэтгэлээ уймруулж
Олон аав зүрхээ шархируулан байж
Олон хүүхнүүд нойроо хулжаан хүлээж
Ялалтын өдрийг тэд хамтдаа авчирсан
Дэлхийн сонорыг цочоосон Халх Голын дайн
Дотно андуудын домогт ялалт
Мянга есөн зуун гучин есөн он


Домогт 39 он...  
Үзсэн: 10266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-02-11 23:42
өөр юм асууж бх чин
Зочин [127.0.0.xxx] 2020-02-01 15:40
Барлалаа

Бидэнтэй нэгдээрэй