Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы 2025 оны 06 дугаар сарын 27-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн төслүүдийн талаар танилцуулсан. (бүрэн эхийг эндээс)
Нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүссэн хэмээгээд энэ нөхцөл байдал цаашид даамжирч болзошгүй байгааг дурдсан. Засгийн газар “төр өөрөө бүсээ чангалах” хувилбарыг сонгож байгааг тэмдэглээд, төрийн бүтцийг тооноос чанарт шилжүүлэхдээ төсвийн зарлагыг механикаар хасаж тайрах биш, дунд хугацааны төсвийн тогтвортой байдалд чиглүүлэх бодлогыг баримтална гэв. Энэ нь төрийн бүтээмж, үр ашгийг сайжруулах томоохон шинэчлэлийн эхлэл болно гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэж байв.

Энэхүү шинэчлэлийг дараах хоёр үндсэн хэлбэрээр хэрэгжүүлнэ гэлээ. Нэгдүгээрт, хэмнэлтийн тодотголоор цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн алба бий болох шинэчлэлийг эхлүүлнэ. Хоёрдугаарт, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шинэчлэл эхлүүлэх юм байна.
Төсвийн энэхүү тодотгол нь төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулж, төлбөрийн тэнцэлд учирч болзошгүй сөрөг дарамтыг 400 орчим сая ам.доллароор бууруулж, монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулах, үнийн өсөлтийг сааруулах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд зохих үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Улмаар эдийн засгийг тогтворжуулж, дунд хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх суурийг тэлэхийн зэрэгцээ гадаад орчинд манай улсын нэр хүнд, зээлжих зэрэглэлийг хамгаалах, баталгаажуулахад давхар чиглэж байгааг онцлон тэмдэглэж байв.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болох юм байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Төсвийн тодотголын төсөл нь улсын хөгжлийн бодлого, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байгаа гэж дүгнэлээ. Мөн төсөв тодотгох суурь үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангаж байгааг аудитын дүгнэлтэд тусгажээ.

Түүнчлэн төсвийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байна гэж үзсэн байна.
Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн тодотголын төслийг Улмаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхдээ анхаарах, Засгийн газарт чиглэл өгөх саналуудыг танилцууллаа.
Уул уурхайн салбарын орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой бус, эрсдэлтэй байгаа учир уул уурхайн бус орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, хураалт, үйлчилгээг сайжруулах асуудлыг анхаарахыг хүссэн юм.

Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд заасан төрийн албан хаагчдын тоог 9 хувь бууруулахаар заасныг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлж эхлэхээр тооцсон. Энэ нь бодлогын хувьд зөв боловч ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа орон тоог жигд бууруулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчдад өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудынхаа орон тоонд зохицуулалт хийх боломжийг олгох асуудлыг судалж үзэхийг анхааруулав.
Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шууд бууруулах биш, ажлын бүтээмжээс хамаарсан нэмэгдэл урамшуулал болон хуульд заасан нэмэгдэл, үндсэн цалин гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болгох зэргээр бүтээмж, үр дүнд чиглэсэн цалин хөлсний тогтолцоог бий болгох чиглэлээр судалгаа тооцоолол хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй хэмээн санал болгожээ.

“Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй байгааг анхаарах шаардлагатай гэлээ.

Төрийн нууцад хамаарах байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагын орон тоог оруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дүнг дунджаар тооцоолж үзэхэд 26.8 тэрбум төгрөгийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгийн үед шийдвэрлэх, гарц, шийдлийг олох шаардлагатай. Ингэснээр Улсын Их Хурлаас хууль батлагдаж, хэрэгжилтийг хангахад төсөв захирагч нарт тулгарах хүндрэлээс сэргийлж чадна хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан юм. Эдгээр саналаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдолууд гарч байгааг анхааралдаа авч, аудитын дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөхийг хүссэн.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн гишүүн А.Энхбат танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг эхлээд танилцуулсан.
Төсвийн бодлогын чиглэл бодит байдалд нийцэх хандлагатай болж байгааг тэмдэглээд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь болгосон нь Зөвлөлийн энэ оны гуравдугаар сард гаргасан төсөөлөлтэй ойролцоо байгааг дурдав. Төсвийн орлогын өөдрөг төсөөллийн алдаанаас үүдэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн ч голлох эрдсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл нь зах зээлийн нөхцөл байдлыг үл харгалзан өндрөөр тооцсон хэвээр байгаа гэлээ. Дунд хугацаанд макро эдийн засгийн төсөөллийг “хазайхгүй, рационал, онодог байх” зарчмуудыг баримтлан боловсруулахгүй байна хэмээгээд холбогдох эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах шаардлагын талаар дурджээ.

Төсвийн тодотголын төсөл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгч байгаа дүгнэлтийг товч танилцуулав. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2025 оны батлагдсан төсвөөс 5.4 хувиар бууруулж батлахаар орж ирсэн нь төсвийн орлогын бууралт болох 10.6 хувьтай харьцуулахад бага байгаа бөгөөд цаашид төсвийн нийт орлогын бууралтын хэмжээгээр зарлагын дүнг бууруулах зарчмыг баримталж орлогын тасалдлаас аль болох зайлсхийх бодлогыг тууштай баримтлах шаардлагатай гэв. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг батлагдсан төсвөөс 1.8 их наяд төгрөгөөр бууруулж байгаа нь хангалтгүй, зардлыг дахин 1,872.1 тэрбум төгрөгөөр бууруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай гэж дүгнэжээ. Төсвийн нийт зардлыг цаашид дахин бууруулах, энэ оны төсвийн жилийн нөхцөл, онцлог байдлаас шалтгаалан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг гэрээ байгуулсан эсэхээс үл шалтгаалан дахин 500 гаруй тэрбум төгрөгөөр хойшлуулах арга хэмжээ авахыг дүгнэлтэд дурдлаа. Төгсгөлд нь “Манай улс дунд хугацааны төсөвлөлтийн эхний үе шат болоx дунд хугацааны макро эдийн засгийн хүрээг нэвтрүүлсэн хэдий ч хүрээ нь төсвөө, төсөв нь тодотголоо даган өөрчлөгддөг байдал үргэлжилсээр байгаа нь эрсдэлийг мэдрэх гол арга хэрэгслийг үр дүнгүй болгож эмзэг байдлыг нэмэгдүүлэн үндэсний сөрөн тэсвэрлэх чадварт сөргөөр нөлөөлж байна” хэмээлээ.

Төсвийн тодотголын төслүүдийн талаарх Ерөнхий сайдын танилцуулга, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав.
Иймд хуралдаан хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналаар үргэлжлэв. Тухайлбал, Ж.Баярмаа гишүүн төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулахад бүх боломжийг дайчлахаар төлөвлөсөн болохоо Б.Жавхлан сайд хэлээд “Ялангуяа төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрснээс бусад үнэ өссөн уул уурхайн бүтээгдэхүүн болон уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллана” гэв. Мега төслүүдийг дэмжиж байгаа хэдий ч санхүүжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг оновчгүй гэж үзэж буйгаа О.Цогтгэрэл гишүүн илэрхийлсэн бол Ш.Бямбасүрэн гишүүн төрийн албыг цомхон, чадварлаг болгох бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал хэлсэн.

Д.Пүрэвдаваа гишүүн төсвийн сахилга бат зөрчсөн, бодлогыг буруу тодорхойлж төсвийг тодотгох нөхцөл үүсгэсэн албан тушаалтнуудад тооцох хариуцлагын талаар Ерөнхий сайдаас тодруулахад “Санхүүгийн сахилга батыг зөрчиж, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн албан тушаалтнуудад хуульд заасан хариуцлагыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, шаардлагатай бол албан тушаалаас нь чөлөөлөх, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авна” хэмээн хариулав. О.Саранчулуун гишүүн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дахь зардлын хасалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамаарах зардлууд байгааг тодруулав. Орон тооны хэмнэлт, тендер нь зарлагдаагүйн улмаас татагдаж буй хөрөнгө оруулалт, их засварыг хойшлуулах гэх зэргээр зохицуулж байгаа гэдэг хариултыг Т.Аубакир сайд өгсөн.

Төрийн өмчийн сургуулиудын тогтмол зардлыг хасаж байгаагаас сургалтын төлбөр нэмэгдэх эсэхийг тодруулахад П.Наранбаяр сайд “Төрийн өмчийн их дээд сургуулийн байр ашиглалтын төлбөрийг төсвөөс төлөхийг зогсоож, өртгийг нь төлбөрт шингээх гэдэг байдлаар чиглэл нь орж ирсэн. Нийт долоон их сургуулийн зардлаас холбогдох таналт хийхэд 13 тэрбум төгрөг болж байгаа. Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөл хариуцаж, шийддэг. Төсвийн төсөл дэх эл шийдэлтэй холбогдуулан шийдвэрлэх байх” гэдэг хариулт өглөө. Энэ хүрээнд гадаад улстай хийсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх буюу Монгол-Германы технологийн их сургууль, Монгол-Японы түшиц эмнэлгийн татаасын зардлууд буурч байгаа нь хүндрэл үүсгэж байгааг хэлж байв.

Б.Жаргалан гишүүн Засгийн газрын өрийн асуудлыг хөндөж, өрийн удирдлагын талаар тодруулахад Монгол Улсын гадаад өрийн стратеги сүүлийн жилүүдэд сайн байгаа гэдэг дүгнэлтийг олон улсын байгууллагууд гаргаж байгааг Сангийн сайд хэлээд “Үүнийгээ хадгалах нь бидний зорилт болж байгаа” гэв. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн санал, дүгнэлтийг Засгийн газар хүлээн авч, хамтарч ажиллах шаардлагатай гэдэг саналыг Ж.Алдаржавхлан гишүүн илэрхийлж байсан бол төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар саналыг Д.Ганбат гишүүн хэлж байсан. “Алт 3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, уул уурхайн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ үр өгөөжийн зохих хувийг орон нутагт хуваарилдаг байх асуудлыг зохицуулах шаардлагын талаар Н.Наранбаатар гишүүн хэлсэн. Соёл, спорт зэрэг нийгмийн хэрэгцээ шаардлага болсон хүний хөгжлийг дэмжсэн салбарын төсөв, зардлаас танахгүй байхад анхаарахыг Ч.Номин гишүүн, тодотгол дахь төсвийн алдагдлын хэмжээ нь дахин тодотгол хийх нөхцөл болох вий гэдэг болгоомжлол төрүүлж буй учир их засвар, тоног төхөөрөмж гэх зэрэг 2025 онд шинээр тусгасан 1.1 их наяд төгрөгийн зардлаа дахин нягталж, танахыг, хүнс, хөдөө аж ахуйн салбарын төсвөөс танасан зардлуудын эрсдэл, үүдэн гарах сөрөг нөлөөллийг тооцож, эргэж харах М.Мандхай гишүүн хүссэн.

Гишүүд асуулт асууж, хариулт аван, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 96 гишүүний 55 нь буюу 57.3 хувийн саналаар дэмжлээ. Иймд хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, ““Алт-3” аяны хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан болохыг тэрбээр дурдаж, төслүүдэд тусгагдсан гол асуулгыг тайлбарласан юм.
Хууль, тогтоолын төслүүдэд боловсролын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар барилга байгууламж шинээр барьсан бүх аж ахуйн нэгж, байгууллагад татварын хөнгөлөлт олгох, төрийн албан хаагчийн цалин хөлс, нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой зарим зохицуулалтыг цэгцлэх, төсвийн хуулиар баталсан төвлөрүүлэх орлогыг дайчлах, төсвийн сахилга батыг чангатгах болон төсвийн зардлын хэмнэлт, үр нөлөөтэй санхүүжилтийн үндэс суурийг тавихад чиглэсэн цогц арга хэмжээ, алтны геологийн судалгаа, эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлж, гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэхтэй холбоотой арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулсан. Байнгын хороо энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, ““Алт-3” аяны хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар шийдвэрлэсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Б.Мөнхсоёл гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, А.Ариунзаяа нар асуулт асууж, Ерөнхий сайд болон Сангийн сайдаас хариулт авсан. Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон 100 гишүүний Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 53 хувийн саналаар, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 54 хувийн саналаар, “Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 56 хувийн саналаар, ““Алт-3” аяны хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 55 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Цогийн Очийг мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг танилцууллаа.
Нэр дэвшигч Цогийн Оч нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, ам бүл 6. Тэрбээр 1986-1996 онд нийслэлийн 18 дугаар сургууль, 1996-2001 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2021 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг тус хамгаалжээ. Нэр дэвшигч Ц.Оч нь 2001-2002 онд “Энигма” XXК-д хуульч, 2002-2006 онд Монгол Улсын дээд шүүхэд шүүгчийн туслах, 2006-2008 онд Баянгол дүүргийн шүүхийн шүүгч, 2008-2012 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, 2012-2013 онд Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2013-2015 онд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Нэр дэвшигч нь төрийн албанд 24 жил, шүүгчээр 19 жил 2 cap, үүнээс давж заалдах шатны шүүхэд 12 жил 5 сар ажиллаж байгаа хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга танилцуулав.
Нэр дэвшигч Ц.Оч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг бүрэн хангаж байгаа хэмээгээд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэр дэвшигч Ц.Оч нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50.71 оноо, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад 26.52 оноо, нийт 77.23 оноо авч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчид нэр дэвшигчдээс авсан шалгалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т заасныг баримтлан хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Цогийн Очийг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар Улсын Их Хуралд танилцуулж байгаа гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг үргэлжлүүлэн холбогдох хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрэмбийн дарааллыг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг танилцуулсан.
Нэр дэвшигч Энэбишийн 3олзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эмэгтэй, ам бүл 4. 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль, 1988-1994 онд Оросын Холбооны Улсын Москва хотын Нийтийн ахуй үйлчилгээний улсын академийг тус тус төгссөн. Инженер мэргэжилтэй, техникийн ухааны магистрын зэрэгтэй. 1996-1999 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2016 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр 1999-2004 онд Нийслэлийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа аж. Нэр дэвшигч нь төрийн албанд 26 жил 4 сар, шүүгчээр 20 жил 7 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 11 жил ажиллаж байгаа гэв.
Нэр дэвшигч Э.Золзаяа нь хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлагыг хангаж буй талаар шалгуур нэг бүрээр нь дэлгэрэнгүй танилцуулсан юм. Нэр дэвшигч Э.Золзаяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн холбогдох тогтоолд заасны дагуу нийт 76.71 оноо авчээ. Иймд холбогдох хууль тогтоомжид үндэслэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Монгол Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг ийн Улсын Их Хуралд танилцуулав.
Хууль зүйн байнгын хороо 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох журмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Д.Пүрэвдаваа, Б.Батбаатар нар асуулт асууж, үг хэлэв.

Шүүх засаглал шударга, зарчимтай ажиллах шаардлагуудыг иргэд хүсэмжилдэг болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлээд “Мэдээж энэ нь гагц шүүхээс хамаарах асуудал биш. Эрх зүйн орчныг бүрдүүлэх, ажиллах нөхцөл, хараат бус байх боломжийг бүрэн хангах ёстой. Нөгөө талаас манай хуулиуд хэтэрхий ерөнхий, иргэн уншаад ойлгохооргүй байгааг иргэд шүүмжилдэг. Өнөөдөр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг Улсын Их Хурал баталлаа. Өдөр тутамд нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулиуд нь иж бүрэн зохицуулалтаа өөрөө хийж чаддаг байх зорилгын хүрээнд энэ хуулийг баталсан. Нэг ёсондоо хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлдэг журмуудыг цэгцлэх, хууль нь иж бүрэн зохицуулдаг байх, иргэн бүр хуулийг уншаад ойлгож, өөрийгөө хамгаалж чаддаг байх нөхцөл боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг үүднээс бид Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хууль зүйн салбарт өөрчлөлт орох суурь болсон гэж Улсын Их Хурал үзэж байна” гэв.

Мөн тэрбээр Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратегийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн түвшинд хэрэглэгдэж байгаа хуулиас давсан журмуудыг хуульд шингээх ажлыг нэн тэргүүнд манлайлан хийх шаардлагыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд тавьж, чиглэл болгосноо сануулав. Иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тайлбарлав. “Шүүгч нарыг шударга бус ажиллаад байна гэж ард түмэн дүгнэдэггүй. Ерөөсөө шүүх засаглалын түвшинд мөрдөгдөж буй хуулиуд иргэнийхээ эрхийг бүрэн дүүрэн хамгаалж байгаа эсэхэд иргэд эргэлзээд байгаа гэдгийг ялгаж, асуудалд хандаарай” хэмээн хүсээд, амжилт хүсэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон Улсын дээд шүүхэд нэр дэвшигчдээс Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч үг хэлж дууссан. Ийнхүү Улсын Их Хуралд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлээ.

Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.